С.Зориг агсны хөшөөний өмнө эрх чөлөөний үнэ цэнэ, үзэл санааны талаар нөхөдтэйгөө хуучиллаа
Өчигдөр /2025.04.21/ С.Зориг агсны төрсөн өдөр тохиож түүний үлдээсэн үзэл санааны мөн чанарыг дурссан, үргэлжлүүлсэн хэд хэдэн газар арга хэмжээ болж өнгөрлөө. Үүний нэг Ардчилсан намын гишүүд түүний хөшөөнд цэцэг өргөсөн үйл явдал байв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Түүхийн алтан хуудаснаа бичигдсэн ардчилсан хувьсгалын он жилүүдийг дурсаж, түүний хөшөөнд уламжлал ёсоор цэцэг өргөн, эрх чөлөөний үнэ цэнэ, үзэл санааны талаар нөхөдтэйгөө хуучлан золголоо.
Ирэх сард “Жангар” хүүхдийн номын редакциас “Монгол хүн” цувралын хүрээнд С.Зоригийн зурагт номыг эрхлэн гаргах гэж байгаа юм байна. Энэхүү ном нь ардчилсан хувьсгалын үзэл санааг хүүхэд, залуу үед ойлгуулах, мэдрүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээл болно гэдэгт итгэж байна" гэв.
Холбоотой мэдээ
2025.04.24
2025.04.23
2025.04.23