Ж.Чинбүрэн: Шинэ Үндсэн хуулиар шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хуульчилсан
2025.01.13

Ж.Чинбүрэн: Шинэ Үндсэн хуулиар шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хуульчилсан

Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 33 жил ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр “1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын Ардын Их Хурлаар Ардчилсан Үндсэн хуулийг батлагдсан. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ.

Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан Үндсэн хуулийг баталсны дараа хэлсэн үгэндээ “Монгол орны түүхэн хөгжлийн нэн эгзэгтэй энэ зурвас мөчид та бид буурал түүхийн гэрч, ардчилал, шинэчлэл, уламжлалыг хослон, эх орныхоо ашиг тус, сайн сайхны цаашдын баталгаа болох итгэл өвөрлөн Үндсэн хуулиа туурвиж баталлаа. Эцэг, өвгөдийн уужуу тайван сэтгэл, ухаалаг тэвчээр, амьдралын их туршлага, та биднийг нэгэн үзүүрт зорилгод нэгтгэж байсны ач буянаар биеийн алжаал, оюуны ядралыг умартан байж их үйлсийг бүтээлээ. Энэ баярт мөчийг та бид зүрх, сэтгэлдээ хадгалж, хойч үе маань түүх болгон дурсах болно. Үүний учир бид Үндсэн хуулиа орон даяар олноо зарлан тунхаглаж байна. Та бид оносон аваас  үр ач нар маань баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх билээ. Одоо гагцхүү туурвиж бүтээсэн Үндсэн хуулиа дээдэлж, хэрэгжүүлэхэд хүчин зүтгэх л үлдлээ” хэмээн хэлж байжээ. Та бүхэндээ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн баярын мэнд дэвшүүлье