Чингис Хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2025.03.16

Чингис Хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан үндэсний музейн "Их хааны өргөө"-нд залсан Чингис хааны сүр сүлдийг оршоосон алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хас буу тамганд Ардчилсан намын удирдлага, гишүүд хүндэтгэл үзүүллээ.

Нүүдэлчдийн өв соёл, язгуур уламжлалыг орчин цагийн шинжлэх ухаантай уялдуулан олноо таниулах үнэт зүйлсийг тээсэн, үйл хэргийг дэлгэрүүлсэн дараах танхимуудыг нээн ажиллуулах уриалгыг Ардчилсан намаас гаргалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Чингис хааны алтан хөшөөнд сүсэг бишрэлийн хэлбэрээр мөргөхөөс илүү тэр аугаа хүний үйл хэрэг, Их Монгол Улсын үлдээсэн өвийг үр хойчдоо үзэл сургаалийн түвшинд таниулах, гадаад дотооддоо сануулан түгээх нь зүйтэй биз ээ" гэлээ.

"Чингис хаан” үндэсний музейн “Их хааны өргөө”-нд залсан 700 см х 630 см х 750 см хэмжээтэй Их эзэн Чингис хааны алтан хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээжээ. Чингис хааны хүрэл баримлыг 7 кг алтаар бүрсэн. Харин цул алтан эрдэнийн Хасбуу тамгыг бүтээхэд 100 кг алт орсон байна. Чингис хааны алтан хөшөө нь Их Монгол Улсын алтан тамга, хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн бөгөөд алт, хүрэл, гантиг чулуун материалаар бүтээсэн байна.