
2025.03.14
Дундговь аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн М.Мандхай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон бусад гишүүдийн хамт 3 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа.
Тэрбээр иргэдтэй хийсэн уулзалтаар парламентаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад УИХ-ын гишүүдийн оролцоо чухал болохыг онцлоод иргэдээс ирсэн санал асуултад шуурхай хариулт өгч байлаа.