“ҮДШИЙН МУЗЕЙД ЯТГАЧ Г.СОЛОНГО”-Д СОЁЛЫН САЙД Ч.УНДРАМ ЗОЧИЛЛОО
2025.07.04

“ҮДШИЙН МУЗЕЙД ЯТГАЧ Г.СОЛОНГО”-Д СОЁЛЫН САЙД Ч.УНДРАМ ЗОЧИЛЛОО

Музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор “ҮДШИЙН МУЗЕЙД ЯТГАЧ Г.СОЛОНГО” үйл ажиллагааг өчигдөр /2025.07.04/ зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан "Хосгүй үнэт бүтээлүүд" тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Мөнгөн мод наадмын 2023 оны шилдэг хөгжимчин, 2024 оны шилдэг цомог шагналтан ятгач Г.Солонгыг урьж, бүрэн хэмжээний амьд хөгжмийн тоглолт, уран бичлэгийн үзүүлбэр, "Цам" үзэсгэлэнг үзэгч олны гэгээн мэлмийд өргөн толилуулж, соёлын биет болон биет бус өвийг таниулан сурталчилсан.