Хууль олдсонгүй байна.

2025.04.15
С:Цэнгүүн: Бизнес эрхлэгч, хөдөлмөр эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ!
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Б.Түвшин нарын гишүүд Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина.
Энэхүү төсөл нь хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дараах бодит өөрчлөлтүүдийг авчрах зорилготой юм:
- Гэрээгээр ажил гүйцэтгэгч иргэдийг албан журмаар даатгуулах шаардлагагүй болно
- Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээн болон тэдгээртэй адилтгах гэрээний орлого нь даатгалын шимтгэлд хамрагдахгүй.
- Хоол, унаа, түлээ нүүрсний хөнгөлөлт шимтгэлд тооцогдохгүй
- Цалин дээр нэмэгддэг биш, ажил олгогчоос дэмжлэг хэлбэрээр олгогдсон мөнгөн урамшууллууд шимтгэлд хамрагдахгүй.
- Шимтгэлийн дээд хэмжээг ажилтан, ажил олгогч хоёул адил хэмжээгээр тооцно
- Цалин хөлсний 10 дахин нэмэгдүүлсэн дээд хязгаарт ижил журмаар шимтгэл ногдуулна.
- Буруу гэрээгээр хөдөлмөр эрхлүүлсэн бол шимтгэлийг нөхөн төлүүлнэ
- Хөдөлмөрийн гэрээгүй боловч ажил хийлгэж, цалин олгосон бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зохицуулалт хийгдэнэ.
Энэхүү хуулийн өөрчлөлтөөр:
- Ил тод, шударга хөдөлмөрийн зах зээл бий болно
- Бизнесийн ачаалал буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
- Ажлын байр, орлого нэмэгдэнэ
- Далд эдийн засаг багасна
- Нийгмийн даатгалын сангийн орлого тогтвортой өснө