Төв-Аймгийн Эрдэнэ сумын малчин Г.Анхбаярын гэр бүлд шагнал гардууллаа
2025.02.25

Төв-Аймгийн Эрдэнэ сумын малчин Г.Анхбаярын гэр бүлд шагнал гардууллаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Улсын аварга малчнаар шалгарсан Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн малчин Ганбаатарын Анхбаярын гэр бүлд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ. 

Г.Анхбаяр нь 40 орчим жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Айлчлан ирж буй XVII жарны "Хөхөгчин" модон могой жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аварга малчин өрхөөр шалгарсан Г.Анхбаярын гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье. Эрдэнэт мал сүргийн ашиг шим нь арвижин дэлгэрэх болтугай.