
2025.04.14
ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2 санал тавьсан ч татгалзжээ
Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн билээ. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Мэдээж олон хүний амжиргаа яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан.
- Бид эхний ээлжид Нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан.
- Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна.
Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна" гэлээ.
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаарх санал асуулгыг 4-р сарын 10-17-ны өдрүүдэд авч 80 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.