"Улсын аварга малчин"-ы цом, өргөмжлөлийн гардуулан өглөө
Засгийн газраас жил бүрийн сар шинийн баярын өмнө Улсын аварга малчин, Тэргүүний тариаланч, Тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай. XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн босгон дээр "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар тодорсон Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Гүрбазарын Өсөхжаргалын гэр бүлд "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ы цом, өргөмжлөл, өргөө цагаан гэрийг айл хотонд нь очиж, ахан дүүсийнх нь дунд гардуулан өглөө.
Энэ жил Төв сайхан нутгаас маань 10 аварга малчид төрөн гарсан бөгөөд тэдний нэг Г.Өсөхжаргалын гэр бүл. Тэднийх удам дамжсан малчин айл бөгөөд энэ нутагт усандаа дөрвөн улирлын турш ээлжлэн нүүдэллэж, мянга гаран тоо толгой малыг өсгөн үржүүлж, хөдөөгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж яваа малчин гэр бүл юм.


Холбоотой мэдээ
2025.02.25
2025.02.25
2025.02.24