
2025.04.05
Төрийн цахим үйлчилгээний КИОСК машин, алслагдсан 11 сумын сургуульд Starlink төхөөрөмж гардуулав
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Төв аймгийн бүх суманд төрийн цахим үйлчилгээний КИОСК машин, алслагдсан 11 сумын сургуульд Starlink төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Ингэснээр иргэд 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахимаар авах, интернетийн хүрэлцээ багатай сумдын сургуулиуд өндөр хурдны интернет ашиглах боломжтой болж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан