
2025.05.21
Б.Жаргалан: Бүх шатны шийдвэр гаргах түвшинг эмэгтэйчүүдийн төлөөллөөр хангах нь төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн боломжит арга зам мөн
Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум 9 дүүргийн 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Бид эмэгтэйчүүд” орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож илтгэл тавилаа.