
2025.02.24
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Улсын хошой аварга малчнаар шалгарсан Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн малчин Сүнрэвийн Мэндбатын гэр бүлд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
С.Мэндбат нь 40 орчим жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ 4 төрөлд өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, мал аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Улсын аваргын амжилтаа ахиулан олон жилийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, Алтанбулаг сумаас төрсөн 2 дахь "Улсын хошой аварга малчин"-аар шалгарсан юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан