Баярын өдрөөр нь цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзууллаа
2025.03.18

Баярын өдрөөр нь цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзууллаа

НЗДТГ-ын Цэргийн штабын хамт олон Монгол Улсад төрийн цэргийн байгууллага, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн түүхт ойн энэ өдөр төрсөн өдөр нь тохиодог цэргийн хоёр албан хаагчийн гэр бүлийнхэнтэй нь уулзуулж, сэтгэгдлийг нь сонсжээ.

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж буй залуусын сэтгэл тэнүүн, бие бялдар эрүүл чийрэг, цэргийн эрдэмд шамдан суралцаж, жагсаалын сүр хүч жавхаа төгөлдөр байгааг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж буй эрчүүдийн ар гэрийнхэнд дуулгаж байна. Энх цагийн хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах журамт үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн хууль сахиулагчид, эх орончид та бүхэнд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.