![МАЛЧДАД ЗОРИУЛСАН НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО](http://uchral.mn/media/news/original/2025/02/10/03fc386828847b9e23c3c732818c9c46.jpg)
2025.02.02
МАЛЧДАД ЗОРИУЛСАН НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО
Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, малчдын амьдрах орчин, үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулах зорилгоор дараах үйл ажиллагаанд НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгоно:
- Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх болон хөргөх тоног төхөөрөмж, хөргүүр зоорь барих
- Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих;
- Зөөврийн хашаа, өвс тэжээлийн агуулах, хүлэмж шинээр барих, засварлах;
- Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах;
- Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
- Хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах;
- Эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах;
- Цас борооны ус тогтоож хөв, цөөрөм байгуулах;
- Тухайн бүс нутгийн малын үржлийн хөтөлбөрт заасан сайн чанарын үржлийн хээлтүүлэгч, хээлтэгч мал худалдан авах;
- Малчны ахуй амьдрал болон мал аж ахуйд шаардлагатай эд эдлэл, тоног хэрэгсэл бэлтгэх;
- Түүхий эд бүтээгдэхүүнээ хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан байр барих.
- Шинээр гэр, орон байр болон зөөврийн сууц барих, засварлах, шинэчлэх;
- Гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах;
![](http://uchral.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан