Ц.Идэрбат: Өөрсдийнхөө амьдралд нийцэж, хөрсөн дээрээ буусан цогц хууль оруулж ирэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Малын индексжүүлсэн даатгалыг 2005 оноос эхлээд, сумын орлогчоор ажиллаж байхдаа малчдад индексжүүлсэн гэдгийг нь ойлгуулах л гэж хэцүү байдалд орж байсан. Амьдрал дээр харахаар даатгуулсан иргэдийн тоо хэлбэлзэлтэй байгаа нь малын, махны үнэ, малын өсөлттэй холбоотой. Дээрээс нь зээл авах, шагнал авах, хавартаа машины даатгал хийлгэхэд л энэ даатгалын компаниуд үүний талаар товчхон дурдаад ганц нэг хүн даатгуулаад ингээд л явдаг юм руугаа орчихсон. Амарбаясгалан дарга хэлж байна. Төрийн ордонд малчид авчраад асуухаар яг л энэ 2-ыг л ярина. Хотонд нь очоод асуувал амьдрал ярих байхгүй юу.
Өнөөдрийн энэ өөрчлөлт малчдын саналыг аваад оруулж ирж байгаа юм шиг боловч, углуургаараа ХАА, МАА-н салбарыг эрсдэлээс хамгаалах цогц утгаараа хараахан учир дутагдалтай байна.Зөвхөн энэ босго нөхөн төлбөрийг уялдуулах биш. Энэ үндэсний онцлогтой юмыг яриад байгаа юм. Өөрсдийнхөө амьдралд нийцэж, хөрсөн дээрээ буусан цогц хууль оруулж ирэх нь зүйтэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn