2025.01.17

Р.Сэддорж: Малчид, даатгалын компани нь сэтгэл ханамжтай байхаар хуульд өөрчлөлт оруулах нь зөв

УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

Анх энэ хуулийг Норовын Алтанхуяг сайд гаргаж ирж байсанорилго нь 5-аас 6%-ийн хүртэлхийгмалчин өөрөө, 30 хүртэлх хувийг компани ,30-аас дээш улсаас хариуцна гэж. Ер нь 10 жилийн зайтай нэмэлт өөрчлөлт орж байгаа ийм хууль байна. 2014 онд нэмэлт өөрчлөлт орсон. зудын давтамж 10 жилийн зайтай яваад байна. Өнгөрсөн онд 10 сая мал хорогдсон, 6,2 тэрбум төгрөгийн хохирлыг малчдад олгосон. Малчид өөрсдөө,3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.Энэ6, 30 хувийг байхгүй болгож байгаа ч, ,давхар даатгалын компанийн саналыг харгалзан тогтоохоор хуульчилж байгаа нь , хүний үзэмж орох магадлал өндөр байна гэсэн санал хэлье.

Үүн дээржурам гарч таарна. Тэгээд зарчмын хувьд компани үнэлгээгээ тогтоож байгаа бол, улс оролцохгүй байх боломжтой. Хамгийн гол зүйл ньмалчин хүн даатгуулсан бол бодит хохирлоо л авах хэрэгтэй. Даатгал төлөөд, бага хэмжээний хохирлыг төлүүлдэг нэг л болж өгөхгүй байгаа ийм хууль. Ийм учраасэнэ нэмэлт өөрчлөлт оруулахдаа бодитой болгож, малчид болон даатгалын компани нь сэтгэл ханамжтай болгох хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn