М.Мандхай: Урьдчилан нөхөн төлбөр олгох зохицуулалтыг дагаад буцаан нэхэмжлэх асуудал үүсэх магадлалтай
УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн хүрээнд орон нутгийн малчид, шинэ хоршооны малчидтай уулзалт хийсэн. Саяхан Төв аймагт бид нар ажиллаад ирсэн. Малчдын хөндөж байгаа сэдвийн нэг нь бол малын индексжүүлсэн даатгалтай холбоотой асуудал. Нэлээдгүй бухимдалтай хүлээж авч байгаа. Захиж хэлж байгаа зүйл бол энэ сумдын малын хорогдол 6 хувьд хүрсэн тохиолдолд нөхөн төлбөрт хамрагдах асуудал. Малчид бид малаа хорогдуулъя гэж малладаггүй ээ. Хэрэглээний өндөр хүүтэй зээлээ аваад хашаа хороо, өвс тэжээлээ бэлтгэж ажиллаж байгаа. Тиймээс малын хорогдол мэдээж үүсэхээс сэргийлж өндөр хүүтэй зээлийг бол авдаг. Тэгэхлээр 6% бол хэт өндөр амьдралд нийцэхгүй байгаа учраас бид нар даатгуулах сонирхол ч байхгүй байна гэдгийг удаа дараа хэлсэн. Хуультай холбоотой хэдэн анхаараач ээ гэсэн асуудлуудыг хөндмөөр байна. Энэ төсөл дээр малын давхар даатгалын компани гэх тодотголыг бол хасаж байгаа.Энэ өөрчлөлт нь давхар даатгалын компаниудыг зөвхөн малын даатгалд бишб усад даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээнд өргөн хүрээнд ажиллах боломжийг олгож байна гэж ойлголоо. Үйл ажиллагааны тодорхой чиглэл хариуцлагын төвлөрөл сулрах ийм эрсдэлтэй харагдаад байгаа. Малын гэдэг нэр томьёог аваад хаячихаар малын даатгалын үйлчилгээг нь сулруулахгүй байх дээр яг ямар зохицуулалт хийж хэрхэн ажиллаж байна вэ? Энэ урьдчилан нөхөн төлбөр олгох зохицуулалт орж ирсэн. Нэг талдаа сайн талтай боловч нөгөө талдаа эрсдэлтэй зүйл бол харагдаж байна. Малчид бол урьдчилан нөхөн төлбөрөө аваад өвс тэжээлээ бэлтгэх, хашаа хороогоо засварлах дээр цаг алдахгүй хийх юм байна. Хоёрдугаарт даатгалын компанийн эрсдэл буурахаар юм байна гэж харж байна. Нэг талдаа даатгалын компаниуд ирээдүйд гарах өндөр хэмжээний нөхөн төлбөрөө урьдчилаад өгчих юм бол бууруулж байгаа юм байна. Ийм санхүүжилтийн механизмыг та бүхэн олгож байгаа нь давуу талтай. Тэгэхдээ 1 эрсдэл байгааг анхаармаар байна. Тухайн сумдын малын хорогдол хуульд заасан босго үзүүлэлтэд хэрвээ хүрээгүй тохиолдолд урьдчилан олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх ийм төвөгтэй асуудал үүсэх вий дээ. Үүнийг шийдвэрлэхэд ямар зохицуулалттай хуулийн төсөлд илүү нарийвчлан тусгасан юм бэ? Энэ дээр нэг хариулт өгөөч ээ. Давхар даатгалын компанийн санал олгож байгаагаар босго үзүүлэлтийг Засгийн газар тогтоож байгаа. Тэгэхдээн эг зүйлийг хэдүүлээ анхаарахгүй бол болохгүй. Давхар даатгалын компани өөрөө төрийн өмчит бөгөөд Сангийн яамны шууд оролцоотой байдаг. Тэгэхлээр энэ ньхараат бус оролцоог хангахын тулд илүү СЗХ болон мэргэжлийн активарчдын тооцоолол, тэдний авсан санал дээр үндэслэж байгаадбосгыг тогтоодог бол яасан юм бэ? гэдэг л саналыг хэлмээр байна. Эцэст нь хуулийн төсөлд тусгагдаж байгаа өөрчлөлтүүдийг малчдын эрх ашгийг хамгаална. Нөгөө талдаа бас даатгалын системийг уян хатан байлгана.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.