2025.01.17

Х.Булгантуяа: Хуулийн нэрнээс нь эхлээд хуулийг өөрчлөх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Энэ хууль маш чухал хууль. Хуулийн нэрээс нь авхуулаад бараг өөрчлөх ёстой гэж боддог. Малын индексжүүлсэн даатгал гээд хууль яриад энд тэнд очихоор бараг индексжүүлсэн гэдгийг тайлбарласаар байгаад хуулийн ач холбогдол,  олон нийтэд таниулах ажил уначхаад байгаа. 2018 онд Монголд гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулган олон улсын хурал дээр нэгдүгээрт байгалийн гамшиг бол улам их цаашдаа нэмэгдэнэ. Ялангуяа Ази бол хамгийн их өртөмтгий байна. Тэгтэл Ази тивийн улс орнуудын хувьд нэгдүгээрт иргэдийнх нь амьжиргаа, цаг агаараас үүдэлтэй салбаруудад маш их ажиллаж байна. Хоёрдугаарт даатгалын тогтолцоо их муу байна.Тиймээс төр засаг дээр маш их ачаалал ирнэ үүнийгээ сайжруулмаар байна гэж хэлж байсан. Бид нар түүнээс хойш олигтой алхам ерөөсөө хийж чадсангүй. Ганцхан байгалийн гамшиг зуд гэлтгүй бусад эрсдэлүүд гарахад хүртэл амь даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгалаас авхуулаад даатгалын тогтолцоо төдийлөн сайн болж чадаагүй байна. Зудын дараа ядуурал нэмэгддэг, халамж нэмэгддэг, хот руу нүүдэл нэмэгддэг. 2020 оны зудаар гэхэд 40 орчим мянган иргэд хот руу нүүж ирсэн тоон үзүүлэлтүүд байдаг. Нэг бодлын эрсдэлийг хаах хамгийн том тогтолцоонуудын нэг. Тэгтэл харамсалтай нь өнөөдөр энэ хууль орж ирээд манай УИХ-ын гишүүд хүртэл олон нийтэд очоод, малчдад яриад, ач холбогдол нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг таниулахад хэцүү байна. Нэгдүгээрт малын индексжүүлсэн даатгалыг суманд хэн хариуцах вэ? хувийн хэвшил л хийж таарах байх эсхүл даатгалын компаниуд суманд ажилтантай байна гэдэгт эргэлзэж байна. Сум болгоноос тэр хүнийг цалинжуулаад байх төдий дайны орлого олоод үйл ажиллагаа тогтмол явуулна гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр үүнийг хэн хариуцах вэ? Суман дээрээс нь нэгэнт би даатгалд даатгуулчихсан юм бол нөгөө талдаа надад өөр нэг эрсдэлээс үүсэх бол авахаас өөр ямар нэгэн давуу байдал үүсэх үү? Жишээлбэл магадгүй вакцины эрүүлжүүлэх ч байдаг юм уу тэ?вакцинжуулах ч байдаг юм уу? ийм юманд малыг нь хамруулах. Малчдыг нь эрүүл мэндийн үйлчилгээнд илүү хөнгөлөлттэйгөөр хамруулах ийм давуу байдал үүсэх үү? Малын хөлийн татвар гэдгийг малчид ойлгодог. Жилд дандаа эрсдэлээс үүдээд малын тоо толгой ч нэмэгдэж байна. Дээрээс нь бид эрсдэл давхар нэмэгдээд байгаа учраас үүнийг бид нар хамруулахаас өөр арга байхгүй. Харин үүнийгээ дагаад ноос, ноолуурын урамшуулал, сүүний урамшуулал гэдэг энэ урамшууллуудтайгаа уяж өгөхгүй юм уу?