Ж.Чинбүрэн: Монголчууд 21-р зуунд нүүрс, “муужирсан” түлш, хаягдал дугуй, тос масло шатаасаар
2025.01.15

Ж.Чинбүрэн: Монголчууд 21-р зуунд нүүрс, “муужирсан” түлш, хаягдал дугуй, тос масло шатаасаар

“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд /амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх/” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Тус хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн багтаж буй. 

Тэрбээр “Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сумын төв, суурин газрууд ухаалаг технологийн эрин үе 21-р зуунд нүүрс, “муужирсан” түлш, хаягдал дугуй, тос масло шатаасаар...  

Зөвхөн Улаанбаатарт агаарын чанар хэмждэг болохоос биш, хот, суурин бүхэнд  утаа, угаар хөшиглөж, уушиг бүхэн хордож байна. Агаар биш угаар 

Монголын өнөөдрийг, ирээдүйтэй нь, эхийн хэвлийд нь утаж байна. Та бид эх орныхоо хаана ч  эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах үндсэн эрхтэй. 

УТАА ба ЭРҮҮЛ МЭНД сэдвээр өнөөдөр Төрийн ордонд хэлэлцэж байна. МҮОНРТ-ээр орон даяар шууд дамжуулна.

Эрүүл орчинд амьдрах, амьсгалах эрхтэй иргэн бүхэнд хаяглан зориулав” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.