2025.01.08

Х.Нямбаатар: Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүс байгуулна

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төсөл үндсэн 5 хэсгээс бүрдэнэ. Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүс байгуулах ажлыг тодорхой цаг хугацаатай, үе шаттайгаар бүсийг тэлэх агуулгыг тусгалаа. Эхний ээлжид 50 мянган айл өрхийг энэ бүсчлэлд оруулахаар төлөвлөсөн. 

Ингэхдээ нэн тэргүүнд орон сууцны хороололтой ойр, зэргэлдээ оршиж байгаа суурьшлын бүс дэх гэр хорооллыг бүсийг хамруулна. Тухайлбал, нэгдүгээр хорооллын арын дэнж, “Москва” хорооллын арын дэнж, III, IV хорооллын арын дэнж, ЭХЭМҮТ орчмын гэр хороолол, Гандантэгчэнлин хийд орчмын гэр хороолол, 32-ын тойрог орчим, УБЕГ-ын арын гэр хороолол, Манба тацан хийдийн орчим зэргийн гэр хорооллын суурьшлын бүсийг дэд бүтцийн холболт хийх, газар чөлөөлөлт хийх боломжтой бүс үзэн ногоон бүс болгон тогтоохоор ажиллаж байна. Энэ бүсчлэлд хийн хэрэглээг нэвтрүүлэх ажлыг шат дараатай хийнэ" хэмээв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn