П.Сайнзориг: Төсөв алдагдалгүй баталдаг болон энэ зарчмын хүрээнд авсан зээлүүдээ ашиглаж чадахгүй төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд маш их удаашралтай байна
УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
"Эрчим хүч 3" төсөлтэй холбоотойгоор Монгол Улс Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг зарчмын дэмжиж байгаа.Гэхдээ үүсээд байгаа нэг нөхцөл байдал бий. Бид хөгжлийн гэдэг юм уу, ийм зээл авчхаад, ашиглаж чаддаггүй. Төсвийн зарлагын дээд хязгаартай тулчихсан гээд төсөв алдагдалгүй баталдаг болчихсон гэдэг. Энэ зарчмын хүрээнд авсан энэ зээлүүдээ ашиглалтыг ерөөсөө хийж чадахгүй, төслүүдийн хэрэгжилт буюу бүтээн байгуулалтын ажлууд маш их удааширч байна. Төлөвлөгөө графикийн дагуу явахгүй байна. Энэ хүрээнд тухайн төслийг хэрэгжүүлэх явцад бараа материалын үнэ өсөх, ажиллах хүчний зардал өсөх, тээвэр ложистикийн хүндрэлүүд үүсэх, эндээсээ болоод маш олон бүтээн байгуулалтууд зогсонги болох энэ авсан зээлүүд нь хүрэлцэхгүй болох ийм нөхцөл байдал руу яваад байх юм. Үүн дээр авсан энэ авч байгаа зээл ашиглагдах юм болов уу? Үүнийг Сангийн яамнаас асуух уу, эсвэл Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооноос асуух уу?
Байнгын хороо ингээд зөвшөөрөөд байдаг, зээл ашиглая гэхээр цаашдаа энэ төсвийн зарлагын дээд хязгаарт хүрсэн гэдэг юм уу, ийм нөхцөл байдлаас болоод ерөөсөө ашиглахгүй гээд гацчихсан. Түрүүчээсээ зарим УИХ-ын гишүүд үүнийг шийдье гээд хууль санаачилж байгаа. Эсрэг,тэсрэг байр суурь мэдээж байгаа. Тэгэхээр үүн дээр тодорхой байр суурь хэлээч? Эрчим хүчний эх үүсвэргүйгээр өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох. магадгүй энэ ХХАА-н сэргэлт ч гэсэн байхгүй. Бид тарьснаа хурааж аваад, хураасныгаа гүн хөлдөөж чадахгүй, боловсруулж чадахгүй. Үйлдвэр хөгжүүлье гэхээр эрчим хүчний дутагдалтай, орон сууц барья гэхээр эрчим хүч, дулааны дутагдалтай.