
2025.05.29
Б.Уянга: Сангийн яамнаас ирүүлсэн хэлэлцээрийн монгол орчуулга хангалтгүй байна
УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Энэ ирүүлсэн хэлэлцээрийн монгол орчуулга, ерөөсөө хангалтгүй байна. Монгол Улсын Сангийн яам албан ёсны орчуулга гэсэн тамгатай мөртөө сая тэр 9,4 сая амдоллароос хэтрэхгүй хэмжээний төлбөрийг гэдэг орчуулга, Англитайгаа ерөөсөө тулахгүй байна. Тийм учраас нэг авчихсан мөнгийг буцааж өгөх гээд байгаа юм шиг ойлгогдоод байгаа учраас одоо үүнийгээ хүртэл сайн засаж байх хэрэгтэй. Үүн дээр анхааруулах хэрэгтэй байна. Асуултын хувьд, зээлийн эргэн төлөлтийн хувь, хүү дээр байгаа юм. Хэлэлцээрт зааснаар бол тэр софер гээд секюр, гэдгийг ашиглаад хүүгийн түвшнийг тогтооно гэсэн байгаа юм. Мэдээлэл олон нийтэд өгөх үүднээс, олон улсын түвшинд ер нь ямар түвшний хүү тооцогддог юм бэ? Нэг лайбер гээд нэг төрлийн хүү яригдаад байдаг. Судлаад үзэхээр Софер гээд энэ хэлэлцээр дээр баримтлах гэж байгаа хүүг өдөр бүр зарладаг юм билээ.
Тэгэхээр тийм тогтмол хүү байдаггүй юм байна. Энэ гэр хэлэлцээр дээр сүүлийн 30 хоногийнх нь дунджаар авна гэх байсан уу. Эсвэл сүүлийн 90 хоногийн дунджаар гэх байсан уу энэ талаар та хэд маань ярилцаж үзсэн юм болов уу? Ер нь яаж хүүгээ тооцоолох вэ. Хоёрдугаарт, үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0,25% байна гэж биччихсэн байгаа юм. Сонирхож асууж байгаа зүйл нь нэг удаагийн шимтгэл байх уу, эсвэл давтамжтай байдлаар шимтгэлийг жил бүр авах зээлийн хэмжээгээрээ төлөх үү? Мөн хэлэлцээрийн хуваарь 2-т зээлдэгч буюу манай талд бичигдсэн олон үүргүүд байгаа юм. Жилийн ажлын төлөвлөгөөгөө жил бүрийн 12 сарын 10-нд гаргах ёстой юм байна. Төслийнхөө хэрэгжилтийг сайн бичиж өгөх ёстой байна. Тэгээд байгаль орчин, нийгмийн стандартууд гэсэн хэсэгт тайлан гаргах үүрэг хүлээжээ. Хэлэлцээр явагдаж дундаа орох үед нь дунд хугацааны үнэлгээ бас хийлгэх юм байна. Энэ бүх үүргүүдээ зээлдэгч нь хийхгүй тохиолдолд ямар хариуцлага үүрэх вэ. Ямар эрх зүйн орчинд хариуцлага тооцох вэ?

Сэтгүүлч