Х.Нямбаатар: Хотын агаарын бохирдлын 56 хувийг 198 мянган айлын яндангийн утаа “үйлдвэрлэж” байгаа
Хотын агаарын бохирдлын 56 хувийг 198 мянган айлын яндангийн утаа “үйлдвэрлэж” байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Өдөр тутам хөдөлгөөнд оролцож буй 500 мянган гаруй машины яндангийн утаа 30 орчим хувийг, үлдсэн хувийг 2200 гаруй нам даралтын зуух, 174 том жижиг уурын зуух, дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа бохирдол эзэлж байгаа.
Бид агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд эхний ээлжид 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Газ гэхээр айдас төрөх нь дамжиггүй. Гэхдээ энэ шилжилтийг хийхээс өөр гарцгүй. Энэ ажилд үндэсний импортлогч аж ахуйн нэгжүүдтэй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч, дэд бүтэц татна. Мөн иргэдийг сургаж, дадлагажуулах ажлыг ч шат дараатай хийнэ" гэсэн юм.