2025.01.09
Д.Рэгдэл: Хэлэлцээр технологи дамжуулах хуулийн шаардлагуудтай нийцэж байгаа юу
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Манай батлан хамгаалахын салбарт өндөр хөгжилтэй орноос техник тоног төхөөрөмж технологитойгоо хамт шилжүүлэх ийм хэлэлцээр санаачилж байгаад их баяртай байна. Улс орны нийгэм эдийн засгийн аль ч салбар технологи доор суурилж, цаашаа хөгжвөл сая үүнийг бол тогтвортой хөгжлийнхөө шаардлагыг хангаж байна гэж дэлхий даяар үзээд байх шиг байгаа юм. Энэ хамтарсан хороо ямар техник технологи тоног төхөөрөмжөө шийдээд явах юм байна. үүнтэй холбогдуулаад нэг санал нэг асуулт байгаа юм. Энэ хамтарсан хорооны бүрэлдэхүүнд Эдийн засаг хөгжлийн яамнаас төлөөлөл байвал зүгээр санагдаж байгаа.
Яагаад гэвэл шинэ ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн дагуу бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиараа Монгол Улсын шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн асуудал Эдийн засаг хөгжлийн яаманд шилжээд оччихсон. Ийм санал оруулбал зүгээр. Японы тал 2, 3 яамныхаа нэрийг биччихсэн байна. Техник ,технологиуд техник тоног, төхөөрөмжөөр дамжаад технологи орж ирнэ. Энэ нь Монгол Улсад Технологи дамжуулах тухай хууль гэж нэг хууль байдаг юм. Энэ хуулийг С.Бямбацогт сайд их сайн мэдэж байгаа. Гэрээ хэлэлцээр маань энэ технологи дамжуулах хуулийн шаардлагуудтай аль хэр нийцэж байгаа юм бол.
Түүний асуултад Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn