2025.06.23
Д.Рэгдэл: Хууль батлагдсаны дараа гурилын үнэ өөрчлөгдөхгүй байх баталгаа бий юу!
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ.
Түрүүчийн удаа энэ хуулийг оруулж ирээд батлах санал хураалтад дэмжсэн хүний нэг байгаа юм. Дотор жаахан эргэлзээ байсан. Энэ эргэлзээгээ арилгах үүднээс асуулт байгаа юм. Баруун талын 5 аймаг дээр гурилын үнэ тогтворжчихсон. Улаанбаатараас хямд гурил идэж байгаа. Энэ хууль батлагдаад гарсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байх ямар баталгаа байна вэ. Өөрөөр хэлбэл ЗГ улаан буудайн импортод тодорхой хэмжээний квот тогтоох болон бусад асуудлыг хэд хоногийн дотор шийдээд, ард түмэнд хүрэх вэ. Тодорхой хариулж өгнө үү.
Яагаад гэвэл бид нарын хувьд дотоодын үйлдвэрлэлийг нь дэмжих, дотоод зах зээлээ хамгаалах энэ чухал асуудал мөнөөс мөн. Гэтэл нөгөө талд нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хангамж болоод хүртээмжийн асуудал үүнээсдутуугүй чухал асуудал байгаа юм. Тийм учраас энэ жил газар тариалангийн үйлдвэрлэл дээр хүндрэлтэй нөхцөл үүсэж эхлээд байгаа. Энэ байдлыг харгалзан үзээд ЗГ тэр гурилын үнэ нэмэгдэхгүй байх тал дээр одоо шалавхан арга хэмжээ авч өгөх нь чухал байна .

Сэтгүүлч