М.Бадамсүрэн: Бид Дубайн гэрээний алдааг давтаж болохгүй
2024.11.12

М.Бадамсүрэн: Бид Дубайн гэрээний алдааг давтаж болохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Бид Дубайн гэрээний алдааг давтаж болохгүй. Ерөнхий сайд байсан хүн Оюутолгойн гэрээг Дубайд очоод байгуулсан. Үүнээс болж Монгол Улсад ноцтой хүнд байдал үүссэн. Ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр алдсаныг бүгд мэдэж байгаа" гэх байр суурийг илэрхийллээ.