Б.Жавхлан: Хамтарсан Засгийн газар бол мега хамтрал байж сүүлийн 20 жил гацсан төслийг эхлүүлж чадсан
Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2025.05.23/ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Дараагийн Ерөнхий сайдын асуудал огт яригдаагүй. Намын дарга, Ерөнхий сайдтай ковид, геополитик гээд хамгийн хүнд үеийг хамт давсан. Ерөнхий сайд болох асуудлыг би шийддэг хүн биш.
Хамтарсан Засгийн газар бол мега хамтрал байсан. Сүүлийн 20 жил гацсан төслийг эхлүүлж чадсан. Цаашид хэн ч байсан 14 мега төслийн нэг нь ч зогсож, ухарч болохгүй. Нэг сайд, нэг Засгийн газрын биш Монгол Улсын төсөл. Тиймээс зогсолтгүй үргэлжлүүлэх хариуцлага байх ёстой. Ард түмэн ч нэхэж шаардах ёстой" гэдгийг онцлов.