Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ
2025.05.23

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ

УИХ-ын гишүүн П.Батчимэгийн ахалж буй Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэг 2025 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 09:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд болох тул иргэд олон нийтийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэлэлцүүлэгт дараах QR болон gerel.enkhmend@gmail.com цахим хаяг, 9909-4273 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.