
Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төслөөр хүлэмж авсан иргэдийг сургалтад хамруулав
Энэ удаад сургалтыг Орхон аймаг дахь политехник коллежтэй хамтран “Хүлэмжийн тариалалт” сэдвийн хүрээнд явуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уртын гол багийн иргэдийг хамрууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 36-р тогтоол болон миний бие санаачилсан “Хойд бүсийн өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Орхон аймгийн хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдэд хүлэмж олгосон билээ.
Экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хувьсгал” нь 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилготой бөгөөд үүний нэг нь хүлэмжийн аж ахуйн ногоо юм.
Хүлэмжийн аж ахуй эрхлэх нь эрүүл ногоог хүнсэндээ хэрэглэх, импортын хамаарлыг бууруулахаас гадна худалдан борлуулж өрхийн амжиргаагаа дээшлүүлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой, өрхийн амжиргааг дэмжих нэг хөшүүрэг юм. Цаашид төсөлд хамрагдсан хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд баг тус бүрээр сургалт зохион байгуулна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан