
Э.Батшугар: Зээлийн хар жагсаалтын асуудлыг уян хатан болгоно
УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад УИХ-ын гишүүн Э.Батшугар хариуллаа.
Албан ёсны хар жагсаалт гэсэн зүйл байхгүй. Гэхдээ зээлийг 5 ангилдаг. Муу, анхаарал хандуулсан, чанаргүй гэх мэтчилэн. Гэхдээ эхний 2 нь хэвийн дээрээс нь нэмээд анхаарал хандуулсан бол тодорхой зээл олгоод банк санхүүгийн байгууллага явдаг юм байна. Нөгөө доошоо гуравруу орохоор бол хар жагсаалтад орчихдог. Банк санхүүгийн байгууллага хаалгаа барьчихдаг, энэ мэдээлэл нь 6 жил хадгалаад явчихдаг. Энэ утгаар хуульд нэмэлт өөрчлөлт орж, дагалдах тогтоол батлагдсанаар зээл авахад илүү уян хатан болно. Бодит горимоор хэрвээ зээлээ эргээд төлчихвөл оноо нь сэргэж, 6 жил гэсэн зүйл байхгүй болэо. Хэрвээ хар жагсаалтад доголдол үүсвэл буцаад буурчихна.
Хэрвээ өөрөөс нь хамаарахгүйгээр давагдашгүй хүчин зүйлсээс болж доголдол үүсвэл, үүнийг уян хатан байлгах журмыг Монгол банк батална гэсэн тогтоол орчихсон явж байгаа. Хэрвээ гэрээний үүргийн дагуу зээлийн хугацаат төлбөрөө ер хоног хойшлуулсан тохиолдолд, төлөөгүй ер хоногийн дотор төлбөр хийгдээгүй тохиолдолд анхаарал хандуулах зээл рүү ордог. Дахиад ер хоногийн хугацаа өнгөрсний дараа чанаргүй зээл рүү ордог. Үндсэндээ зээлийн төлбөрийг 180 хоног буюу 6 сарын хугацаанд төлөхгүй явсан тохиолдолд зээлийн ангилал өөрчлөгддөг. Тэгэхээр энэхүү журмаар Төв банкны зүгээс харьцангуй уян хатан хугацааг олгодог. Ямар нэгэн хэлбэрээр зээлийн муу түүхтэй бол энэ ганц түүхэнд үндэслэж зээлийн хорооны шийдвэр ерөөсөө гардаггүй. .

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn