2023.02.07

Орхон суманд “Халуун сэтгэл-2023” явуулын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо зохион байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Сэлэнгэ аймагтаа ажиллаж байна. Иргэддээ шаардлагатай бодит мэдээллийг хүргэж, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломж бүрдүүлэх үүднээс аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Нийгмийн даатгалын газрын дарга С.Отгонжаргал нарын хамтаар Орхонтуул сум, Рашаант тосгонд тус тус ажиллалаа.

ОРХОН СУМАНД “ХАЛУУН СЭТГЭЛ-2023” ЯВУУЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар алслагдсан сум, багийн малчин өрх айл, отор нүүдлээр явж буй малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх явуулын багийг орон нутагт томилон ажиллуулж эхлээд байгаа юм.
  • Энэ хүрээнд уг явуулын багийг дэмжин Орхон сумын иргэддээ эрүүл мэндийг үйлчилгээг хүргэхэд хамтран ажиллалаа. Энэ удаа үзлэг, оношилгооны гурван багт нийт 600 орчим иргэн хамрагдсан байна.
  • Мөн Орхон сумынхаа Эрүүл мэндийн төвд ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn