Сэлэнгийн долгио чуулгын тоног төхөөрөмж шинэчлэгдлээ
2023.01.30

Сэлэнгийн долгио чуулгын тоног төхөөрөмж шинэчлэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат түүхт 40 жилийн ойг нь тохиолдуулан АДБ-ийн Сэлэнгийн долгио чуулгад тайзны гэрэл, гэрэлтүүлэг болон дагалдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ.

Одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд анх 1923 онд Н.Наваан даргатай Соёлын байгууллага “Улаан гэр” нэртэй байгуулагдаж, ардын авьяастнуудыг хамран урлаг, уран сайхны ажил эхлүүлсэн нь "СЭЛЭНГИЙН ДОЛГИО" чуулгын үүсэл байжээ.

Энэ цагаас хойш 1982 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт СДЧ-ын анхны суурь тавигдан, барилга баригдсан. Түүнээс хойш Сэлэнгэ аймгийн ЗД-аар ажиллаж байх 2011 онд уг барилга их засварт орж, өнөөг хүртэл урлаг соёлын үйл ажиллагааг тасралтгүй хүргэж байна. СДЧ-ынхаа үйл ажиллагаа, ажиллах орчны талаар бид тогтмол мэдээлэлтэй, анхаарч ажиллаж байна.

Тэрээр чуулгын хамт олонд соён гэгээрүүлэх, мэргэжлийн дуу, хөгжим, соёлын үйлчилгээг цогцоор нь түгээх ажилд нь амжилт хүссэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn