УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын Намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд аймагтаа ажиллаж, иргэдтэйгээ уулзаж байна. Сумдад УИХ-ын болоод аймаг орон нутгийн ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авахаар Хушаат, Баруунбүрэн суманд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нарын хамтаар ажиллалаа.
ХУШААТ СУМЫН ЕБС-д АЖИЛЛАЛАА.
Тус сургуульд 42 багш, ажилтан ажиллаж, 343 сурагч суралцаж байна. Тэдгээрээс энэ хавар Хушаат сумын ЕБС-ийг төгсөх сурагч дүү нартаа 2014 оноос хойш уламжлал болгон хүргүүлсээр ирсэн “ШИНЭ АЛХАМ” гарын авлагыг гардуулж өглөө. Мэргэжлийн чиг баримжаа олгох, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаадад суралцах, өмнөх оны ЭЕШ-ын тестийн хураамж зэрэг олон хэрэгцээт мэдээллийг багтаасан энэхүү гарын авлага сурагчдад маань чухал зөвлөх болно гэдэгт итгэлтэй байна.Энэхүү гарын авлага Сэлэнгэ аймгийн энэ оны бүх ЕБС төгсөгч нарт хүргэгдэнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn