2022.06.21
Олон улсын жишгээр Парламент 2 танхимтай байвал илүү оновчтой шийдэл байж мэднэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаарх ойлголтыг иргэдэд өгөх, санал авах ажил зохион байгуулагдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийнхаа 10 суманд ажиллах хуваарьтай байгаа.
Эхний уулзалтаа Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөлтэй 6.20-нд уулзалт хийлээ.
Уулзалтад оролцсон иргэд:
- - Төрийн сүлд өөрчлөх асуудалд цаг үеэ даган шинэчлэл хэрэгтэй бол өөрчлөх шаардлагатай,
- - Сумын засаг даргыг сумын нийт иргэдийн саналаар томилох нь зөв боловч Багийн засаг даргыг сумын Засаг дарга томилох нь буруу байж болох талтай. Ингэснээр нутгийн өөрөө удирдах байгууллага хүчгүй болно.
- - Олон улсын жишгээр Парламент 2 танхимтай байвал илүү оновчтой шийдэл байж мэднэ зэрэг саналуудыг хэлж байв.
- #Баяндэлгэр сумын иргэдийн төлөөлөлтэй 6.21-нд уулзалт хийв. Уулзалтад оролцсон иргэд:
- - 1960-1992 онд ашиглаж байсан Төрийн сүлд их сайн бэлэгдэлтэй.
- - УИХ-ын гишүүдийн тоог иргэдийг төлөөлөх тоонд харьцуулна гэж үзвэл Улаанбаатар хотоос олон гишүүн сонгогдох уу?
- - УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүн болдог “давхар дээлтэй” хувилбарыг дэмжихгүй.
- - Сумын Засаг даргыг нийт иргэдийн саналаар сонгоно гэдэг санал нь нэг талдаа олон хамаатан садан, танил талтай хүн нь шууд сонгогдох тул дэмжихгүй зэрэг саналуудыг хэлж байв.
- #Мөнгөнморьт сумын иргэдийн төлөөлөлтэй 6.21-нд уулзалт хийв. Уулзалтад оролцсон иргэд:
- - Төрийн сүлдийг цаг үеэ даган өөрчлөх нь зөв.
- - УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь олон ургальч үзэл гарах тул дэмжинэ.
- - УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүн болдог “давхар дээлтэй” хувилбарыг дэмжинэ зэрэг саналуудыг хэлж байлаа.
- Мөн дээрх 3 сумын уулзалтад оролцсон иргэд Төрийн албан хаагчийн хүрэлцээгүй байдал, орон сууцны хангамж муу, хүний нөөцийн асуудал байгаа талаар болон орон нутагт хоршоо, ЖДҮ-г дэмжих, тэтгэвэрийн зөрүү, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, банкны хүү өндөр, тавих шалгуур нь их байгаа талаар саналаа хэлж байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn