УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймагт ажиллалаа
Тэрээр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт Баянцогт сумын иргэд хөдөлмөрчид, төрийн албан хаагчид, залуучуудтай уулзалт хийж, УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр болон ажлын тайлангаа танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.
Баянцогт сумын төв хүртэлх 25.0 км хатуу хучилттай автозамын зураг төсөв орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Уг автозамын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Арбулаг" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явцтай танилцлаа. Барилгыг энэ оны 10 сард багтаан ашиглалтад хүлээлгэж өгөх талаар гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай санал солилцов.
Иргэдтэй хийсэн уулзалтын үр дүнд Баянцогт сумын эдийн засгийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр:
-Газар тариалан, мал аж ахуйг хослуулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүний болон махны чиглэлийн аж ахуйг нэмэгдүүлэх;
-Түүнээс гарсан бүтээгдэхүүнийг боловсруулан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, томоохон зах зээл рүү бүтээгдэхүүнээ борлуулах талаар санал солилцон, сум орон нутгийн удирдлагууд, иргэдтэйгээ хамтарч ажиллахаар боллоо.
Холбоотой мэдээ
2024.10.26
2024.10.25
2024.08.19