2022.03.24
Сүхбаатар сумын цэцэрлэгийн хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд суралцана
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг шинэчлэх хөрөнгийг шийджээ.
Бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийг хангах, байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 20.0 сая төгрөгийн шийдвэрлэж ажиллажээ. Ингэснээр Сүхбаатар сумын бяцхан хүүхдүүд тав тухтай, эрүүл орчинд сурч боловсрох, тоглож наадах давуу тал үүсэж байна. Тус цэцэрлэгийн хамт олон гишүүнд талархаж буйгаа илэрхийлээд ажлын амжилт хүслээ.