2022.03.23
Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, цаашдын бодлого чиглэл хэлэлцүүлэг өрнөлөө
Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг тул эрчимжсэн мал ахуйг хослуулан хөгжүүлэх, цаашлаад шинэ шатанд хүргэх зэрэг бодит шаардлага үүсээд байгаа юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд 2022 онд Сэлэнгэ аймгийн малын чанарыг сайжруулах зорилгоор тодорхой тооны малд гойд ашиг шимт хээлтүүлэгч малын үрээр зохиомол хээлтүүлгийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх, Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого, чиглэлийн талаар төр, орон нутгийн оролцоог хангах зэрэг асуудлаар нэгдсэн дүгнэлт гаргахаар зорьж байна.