2022.03.18
“Хүнээ дээдэлж- Хамтдаа хөгжье” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Өчигдөр /2022.03.17/ Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй “Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье” аймгийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, арга хэмжээ боллоо.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Зөвлөгөөний үеэр Сэлэнгэ аймагт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, зорьж байгаа ажлуудаа танилцууллаа. Тэрээр өөрийн тойрог болох Сэлэнгэ аймгийн иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой ач холбогдол өгч, анхаарч ажиллаж байна.
Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв санхүүгийн боломжоос гадна, гадаад харилцаа, бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг татаж, ашиглаж, хөрөнгө оруулалтуудыг Сэлэнгэ аймагт татахад тэрээр өнгөрсөн хугацаанд анхаарч ажиллажээ. Ажлын үр дүнд:
- Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалт бүхий дөрвөн автомашин оруулж ирэх ажил амжилттай болж тун удахгүй хүлээлгэн өгнө гэнэ.
- Мөн эрүүл мэндийн салбар эмч ажилтнуудаа чадавхижуулах мэдлэгжүүлэх ур чадварыг сайжруулах ажлын хүрээнд 550 мянган ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.