2020.10.27

Ц.Мөнх-Оргил: Сангийн яам тооцооны зөрүү мөнгийг эрүүл мэндийн даатгалын санд хэзээ төлөх вэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан хэлэлцлээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуулаа:

Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын сангийн хооронд 224-230 тэрбум төгрөгийн зөрүү байна гээд байгаа. Энэ тооцоо нийлсэн үү? Энэ мөнгийг сангийн яам хэзээ Эрүүл мэндийн даатгалын санд нөхөж төлөх вэ? 

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд зарлага тал дээр 1.6-ийн бусад гэсэн зүйл дээр 160.480 сая төгрөгийг тавьсан байна. Хойд талын танилцуулга дээр тоног төхөөрөмж, оношлогоо шинжилгээний аппарат авна гэжээ. Гэтэл Сангийн хуулиар тоног төхөөрөмж авахыг зөвшөөрдөг үү? Хөрөнгө оруулалтын хуулиар явах ёстой биш үү? Зөвшөөрч байгаа бол ямар хуулийн заалтаар зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь хууль зөрчөөд байгаа юм биш биз?

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийг цоо шинээр барих гарцаагүй шаардлага үүссэн байгаа. Хүн хэвтэж эмчлүүлэхэд хүнд нөхцөлд орсон байна. Үүнд хөрөнгө мөнгө суулгаж байна уу? Та бүхэн очиж үзсэн үү? Нөхцөл байдалтай нь танилцсан уу?

2021 онд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах тэндээ хүнээ эмчилдэг, эрүүл болгодог дээш нь явуулаад байдаггүй, сайн эмч нар авч үлдэх тал дээр ямар ажил төлөвлөж байна вэ?

Түүний асуултанд Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга Санжаадорж  хариуллаа.