Л.Болд: Оюутолгойн шалгалтын тайланг хэлэлцэх асуудалд оруулмаар байна
Улсын их хурлын өнөөдрийн /2019.05.30/ чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутанд эхэлж 15 хууль, тогтоолын төсөл хэлэцэхээр товложээ. Гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Эдийн засгийн байнгын хороогоор Оюутолгойн шалгалтын тайланг хэлэлцлээ. Энэ дүгнэлт Монголын нийгэмд газар хөдлөлт шиг байлаа. Монголын төр ямар өрөвдөлтэй байгаа нь ард түмнийхээ өмнө харагдлаа. Өнөөдөр УИХ чуулганаараа үүнийг хэлэлцэх ёстой.
Өнөөдөр үнэхээр ямар нөхцөлд хүрснийг өчигдрийн дүгнэлтээр харлаа бид ердийн үйл явдал ярьж байгаа юм шиг хөврөөд явж болохгүй ээ. Тиймээс үнэхээр чухал асуудал бол энэ. Байнгын хорооны гишүүд мэдээлэлтэй байгаа Их хурлаар хэлэлцүүлж бид цаашид яах вэ гэдгээ ярилцах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25