Ч.Ундрам: Улс орны нөхцөл байдал хүнд үед улс төрийн манлайлал үзүүлж чадах, эдийн засгийн мэдлэгтэй, туршлагтай улстөрч байгаасай
2025.06.09

Ч.Ундрам: Улс орны нөхцөл байдал хүнд үед улс төрийн манлайлал үзүүлж чадах, эдийн засгийн мэдлэгтэй, туршлагтай улстөрч байгаасай

Яг энэ цаг мөчид /2025.06.09/ МАН-ын Бага хурал 33 дахь Ерөнхий сайдыг томилохоор хуралдаж байна. 

Уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам байр сууриа илэрхийллээ.

Өнөөдөр улс орны нөхцөл байдал хүнд байна. Дэлхийн эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг харахад хүндрэх төлөвтэй байгаа учраас улс төрийн манлайлал үзүүлж чадах, эдийн засгийн маш сайн мэдлэгтэй, туршлагатай улстөрч байгаасай гэж бодож байна. Болж өгвөл дангаараа засаг байгуулбал зөв гэж бодож байгаа. Болохгүй бол эсрэг үзэл баримтлалтай намтай биш ижил төстэй үзэл баримтлалтай намуудтайгаа хамтрах нь зөв талдаа гэж бодож байна. 

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн