2019.05.30

Ж.Бат-Эрдэнэ: Ядуурал бууруулах амжиргаа дээшлүүлэх тал дээр анхаармаар байна

Улсын их хурлын өнөөдрийн /2019.05.30/ чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутанд эхэлж 15 хууль, тогтоолын төсөл хэлэцэхээр товложээ. Гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Нэг зүйлд анхаарал хандуулах шаардлагатай байна гэж зөндөө л ярьж байна. Ядуурал,  ажлын байр нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөөч гэж зөндөө л хэлж байна. Энэ асуудалд УИХ-аас тодорхой бодлого гаргах тал дээр УИХ-ын дарга анхаармаар байна.

Бүтэц нь өөрчлөгдөж, шинэчлэгдэн, сайжирна гэж яриад л байгаа.  Одоо ард иргэдийнхээ амьдрал ахуй руу анхаарлаа хандуулаад өгөөч. Шатахууны  өсөлт, махны үнэ, ам.долларын өсөлт ард иргэдийг улам ядууруулж байна. Ядуурал найман хувиар нэмэгдлээ. Дээгүүрээ том том төсөл ярихаас бус амьдралын жижиг асуудлуудаа ярихгүй байна. 

Янз бүрийн юм ярихаар попорлоо гэнэ. Намайг таксинд явсны төлөө гишүүд инээж байна. Тийм инээдтэй байгаа юм уу? таксинд ярьж байгаа амьдрал тийм инээдтэй байгаа юм уу? Махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байгаа юм уу? 

Ажлын байр нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлнэ гэж яриад л байдаг атлаа энэ чиглэлд 50 тэрбум төгрөг суулгасныг нь 100 тэрбум болгоё гэхэд унагааж инээгээд сууж байна. Ядууралтай тэмцсэн шиг тэмцэж амьжиргаа сайжруулах тал дээр анхаармаар байна. Тэгвэл ард иргэд боловсрол эрүүл мэнддээ өөрсдөө анхаараад явчихна шүү дээ.