Төрийн думын депутатуудтай уулзлаа
2019.03.19

Төрийн думын депутатуудтай уулзлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Төрийн Думын депутат Алдар Дамдинов, Александр Пятокоп, Алексей Загребин нарыг хүлээн авч уулзлаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нь ОХУ-ын Засгийн газраас Монгол иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 500 эрхийг олгож байгаад талархал илэрхийлэн, цаашид Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Уулзалтаар Талууд ОХУ-д хийгдэж байгаа боловсролын салбарын өөрчлөлт, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн сурталтын хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын чанарыг үнэлэх Оросын тогтолцооны талаар санал солилцож, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Талууд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд ажиллах орос хэлний багш нарыг бэлтгэх, дахин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн орос хэлний багшийн ангид суралцаж байгаа оюутнуудад ОХУ-ын Москва хотын Багшийн дээд сургууль болон бусад сургуулиудад нэг жилийн хэлний дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр боллоо