2018.12.10

Гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдаж байгаа нь улс төрийн шинжтэй юу?

Нэр бүхий 3-4 гишүүнийг прокурорын байгууллагаас эргүүлэн татах асуудлыг УИХ-д өргөн барина гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ дунд УИХ-ын гишүүн Л.Энхболдын нэр яригдаж байна. Харин түүний хувьд нүүрсний хулгайн асуудлыг ил гаргаж тавьсан түүнийг сөргүүлээд холбогдуулан шалгах шалтгаан болсон гэжээ. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Эзэн холбогдогчийг нь хоёр компаний удирдлага мэдэж байж магадгүй. Эс бөгөөс орон нутгийн Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрсийг авсан байна гэдэг нь харуул хамгаалалт хуйвалдсан эсвэл хэн нэгэн удирдлага чиглэл өгч өөрийнхөөрөө дамжуулан хулгай хийх боломжийг олгосон.