УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
2018.06.05
Өмнийн цэнхэр говьд ажиллав
УИХ-ын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнийн цэнхэр говьд ажиллав.
13 их Алтай, 33 их говиос түрүүлж үүцээ задалсан Галбын шаргал говийн түмнийхээ ажил амьдралтай, их уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, А.Гантулга нар
Ажлын далимд нутгийн зон олонд Хан богд уул, Жаргалант хайрхан, Сүм суварга, Далайн дуулга дөрвөн сайхан хайрханы сав шимээс хишиг буянаа хайрласан Оюут толгой, Таван толгойн их үр өгөөжөөр дэлхийн энтэй номын сан, палентологийн гайхамшигт музей, дурсгалын суварга босгож хойч үедээ үлдээх, чандмань эрдэнэ болсон говийн амь гүний усаа хайрлан хамгаалж зөв зохистой хэрэглэж байхыг захилаа.