2025.04.17

Д.Батлут: Хуулийн өөрчлөлт нүүрсний оптик гэрээний томсгосон хувилбар болж магадгүй

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/--ний өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут: 

Нүүрсний оптик гэрээний томсгосон хувилбар болох вий дээ. Өнгөрсөн хугацаанд нүүрсний оптик гэрээнээс ямар их хохирол амслаа.Эрдэнэс Тавантолгой компани 5 ихнаяд хохиролтой болж хоцорсон байна. Яагаад гэвэл оптик гэрээгээр 1 тонн нүүрсийг дэлхийн зах зээл дээр 180-190 доллар байхад 60 доллароор гэрээ байгуулсан. Мөн 1 ширхэг талхыг 25,000-аар нийлүүлж байсан гэсэн яриа байсан. Ийм нөхцөл байдлыг хуульчлах гээд сууж байна гэж харж байна. Энэ бол нүүрс биш уул, уурхайн бүтээгдэхүүн болж хувирч байна.Зэс, жонш, төмөр орно.

Хуулийн төслийн 14.6-дээр уул уурхайн бүтээгдэхүүний чанар, үнийн индексээс хамаарч биржийн үнэд өөрчлөлт оруулж болно, энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн гэж гаргалгаатайгаа орж иржээ.Одоо журам цаашаа, гэрээгээр зохицуулах нь. Ингэвэл хулгайн том хууль руу хөтлөөд явна шүү.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. хуулийн

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn