НИТХ-ын Ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ
2025.03.28

НИТХ-ын Ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах хүрээнд  өөрчлөлт оруулж байгааг төсөв санаачлагчид онцоллоо.

НИТХ-ын Ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ. Хуралдаанаар,

  • Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
  • Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай
  • Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай
  • Зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

undefined