2025.04.18

Б.Баярбаатар: Цэц шүүхийн харьяалал тогтоох нь эрх зүйн том гажуудал

УИХ-ын чуулганы /2025.04.18/-ны хуралдаанаар Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

УИХ-ын гаргасан шийдвэр, эрх зүйн актыг үндсэн хууль зөрчиж байна уу эсэх талаар цэц хянан шийдвэрлэдэг болохоос биш шүүхийн харьяалал тогтоох нь эрх зүйн том гажуудал үүсгэж байгаа. Цэцийн тухай хуульд тусгачихсан болохоор аргагүй эрхэнд шүүхийн харьяалал тогтоогоод асуудлыг шийдвэрлүүлэхээр явуулдаг. Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдлыг сая Тэмүүжин гишүүн тайлбарлалаа. Үүн дээр Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хууль зөрчлөө гээд хэрэг үүсгэсэн тохиолдолд их хурал буцааж авч хэлэлцээд хуулийн заалт нь хүчингүй болгох өөрчлөлт орох байх. Тэгтэл өнгөрсөн хугацаанд цэцээс гарсан шийдвэрийг үндэслээд захиргааны хэргийн шүүх дээр үүссэн маргаан бүгд хүчингүй болгох боломж байгаа юу?  

Цаашдаа Их хурал хуулийн гажуудлыг өнөөдрийн жишгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж холбогдох нэмэлт өөрчлөлт хийх ажил нэлээдгүй гарах байх. Их зөв жишиг харагдаж байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа.