2016.06.07

Цоо шинэ нийгмийг бүтээж чадах хүнийг төлөвшүүлэх нь цөм хөтөлбөрийн зорилго юм

“Цөм хөтөлбөр” СӨБ болон ЕБС-иудад хэрэгжиж байна.

Сургах гэдэг ухагдахууныг суралцах гэдгээр сольсон цөм хөтөлбөрийн үр дүн сайн байгаа учраас ирэх жилээс ахлах ангид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

“Цөм хөтөлбөрийг гаргахдаа гурван зүйлд онцгой анхаарсан. Шинийг сэтгэгч, эрэлхийлэгч, цоо шинэ нийгмийг бүтээж чадах хүнийг бий болгох нь гол зорилго юм” гэж БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэллээ.