Б.Төмөрчулуун: Монголчууд монголоо таниад ирэхээр тамир сууна
“Үйлдвэрлэл Дагнасан Сэргэн мандалтгрупп”-ын үүсгэн байгуулагч Байлгас овгийн Батмөнхийн Төмөрчулуун
2016.06.03

Б.Төмөрчулуун: Монголчууд монголоо таниад ирэхээр тамир сууна

Баянзүрх дүүргээс Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр хоёр дахьудаагаа сонгогдон ажиллаж буй, “Үйлдвэрлэл Дагнасан Сэргэн мандалтгрупп”-ын үүсгэн байгуулагч Байлгас овгийн Батмөнхийн Төмөрчулуунтай ярилцлаа.

Одоогоос хэдэн жилийн өмнө нийслэлийн хамгийн үнэтэйд тооцогдохзарлалын самбарт МАХА гэсэн бичигтэй,“Монгол даяараа...” гэсэн самбарбайхыг хараад ихэд гайхаж байлаа. Харин тэр МАХА хэмээх үгийн утгыгхамгийн сайн тайлбарлаж чадах, энэ үзлийг түгээн дэлгэрүүлэхэд оройлоноролцож байгаа хүн нь таныг гэх юм. МАХА үзэл гэж чухам юу юм бэ?

-Би эгэл жирийн л нэгэн. Надаас жин дарсан жинхэнэ үүсгэл санаа гарах нь юу л бол гэж даруу зан гаргаж болох ч, таны сонирхож буй МАХА үзэл санааныхаа талаар чин сэтгэлээсээ хэлэлцэж ярихад болохгүй нь юу байх билээ. Монголчуудын амьдрал ахуйд нь байдаг өөрийн гарвалын агуу хүчээр юуг асааж болох билээ гэсэн бодлоос минь төрөн гарсан энэ үзэл санааг МАХА гэж байгаа юм. Та санаж байгаа бол 2007 оны долдугаар сарын 7-ны өдрийг мянган жилд ганцхан тохиох бэлгэшээлт өдөр гэж үзэн, дэлхий даяар хэдэн сая хосууд хуримлан, гал голомтоо бадраасан. Энэ өдрийг тохиолдуулан бид ч нийт монголчуудынхаа дунд Монголоо гэсэн үзэл санааг эмхэтгэн цэгцлэх зорилгоор уралдаан зарлаж, бүх үеийн Ерөнхий сайдуудыг урьж, санаа бодлыг нь сонссон эрдэм шинжилгээний бага хурал, UB palace-т 3333 хүний цуглаан зэрэг ажлууд зохион байгуулж байлаа. Эдгээр ажлын хүрээнд Д.Чимид агсан, Б.Лхагвасүрэн ах, Д.Урианхай гуай, Тэргүүн хамба Д.Чойжамц багш минь, Ш.Чоймаа гуай, К.Цоохүү, их дээд сургуулийн доктор профессорууд, одоогийн тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, улс төрийн тоймч А.Баатархуяг, Улс төрд залуу манлайлагч төслийн санаачлагч С.Эрдэнэболд нарын хүмүүс “Монгол эх орноо эрхэмлэхүй” гэсэн гуравтын дэвсгэрт дагалдсан шагналаар шагнагдсан юм.

ХҮЧ гэдэг үгийг гуравтын мөнгөн дэвсгэртээр төлөөлүүлсэн хэрэг. Ийм л олон хүмүүсийн үзэл санааны уулзвар дээрээс бий болж, цэгцлэгдсэн үзэл миний дотор хадгалагдсаар байсан. Ингэж явсаар 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр МАХА нийгэмлэгээ зарлан хуралдуулж байгуулсан юм.

МАХА гэсэн томъёоллыг Монголчуудыг Аугаа Хүч Аварна, Монголчуудын Амьдрах Хүч нь Агуу, Монголоороо л, Амьтайгаа л, Хүчирхэг л, Агуу л МАХА л байцгаая гэх мэт олон янзаар тайлбарлаад байна л даа.

Монголчуудын Ардын Аугаа Хүч нь асрахуйн, аврах, алсын шинж чанарыг агуулж байгаа учраас бид МАХА хэмээн томъёолсон гэж ойлгож болох нь. МАХА үзэл санаагаар, өөрийгөө, гэр бүлээ, үр хүүхэд, найз нөхөд, хамт олноо дархлаажуулж, асааж чадсан хүмүүсийг бид МАХА-чууд гэж нэрлээд одоо бүр нэршил үйлс болох тал руугаа явж байна. Үүнийг тайлбарлан хэлэх зуураа сонирхуулахад ийм үзэл санаа аливаа улс орнуудад байдаг юм байна. Байх байхдаа тэр орныхоо хөгжил дэвшлийн нөлөө бүхий суурь хүч нь байх юм. Хамгийн наад захын жишээнүүд л гэхэд Хятадын күнзчүүд, Японы самурайчууд гээд өөрийн язгуур үзэл санаагаа л шүтэж байна.

Энэ нь яг ямар үзэл гэсэн үг вэ. Та Монголоо гэсэн амин үзлээ жаахандэлгэрүүлэхгүй юу?

-Монголоо гэсэн амин үзэл санаа МАХА үзэл бодол дэлгэрэх цаг нь болсон юм байх аа даа. Энэ цаг дор эрх биш монгол түмнээс минь Монголоо гэсэн нинжин сэтгэл агуулсан санамсар, ухамсар төрөх болсон баймаар. Бид бусдын дарлал дор хэдэн зуун жилээр байж, талхигдаж мөлжигдөж бас туйлдаж ирсэн үндэстэн. Мөн сэргэн мандаж, дэлхийг ч донсолгож байсан үе бий. Ахмад үе минь бусадтай “хэрсүү” нөхөрлөж төр улсаа дэлхийн дээвэрт мандуулаад, бичиг үсэгт бүрэн тайлагдсан үндэстэн бэлтгэсэн ч бид заримдаа дэлхийгээ, бүр наанадахад хоёр хөршөө ч уншиж таньж чадаагүй байна уу даа гэж бодогдох юм. Монгол ахуй, монгол амьдралаа танилгүйгээр дэлхийн эдийн засгийн буданд төөрчих вий гэж санаа зовнигч МАХА-чууд энэ санаагаа олж авсандаа, бас Монголоо ямар байгааг ажиж харсандаа өөрсдөдөө ихэд баярлаж явцгаадаг.

Тиймдээ ч бид твиттэрт:

Андууралгүйгээр олж авсан МАХА үзэл

Алдуурсан унага шиг Монгол руугаа гүйж явааГүүгүүл Ажнай

Ямар их аз жаргалтай вэ гэж жиргэдэг.

Монголоо ажиж харлаа гэж та хэллээ. Таныхаар тэгээд Монгол хэрхэнхарагдаж байна даа?

-Бид өнөөгийн ийм байдлаар дэлхийн доог тохуу болж хэрхэвч болохгүй. Хаа нэг газар, их бага ямар ч асуудлаар Монгол гэсэн нэрийг саараар дуулгаж болохгүй тангарагтай улс, бид чинь. Тиймээс Монголын сайн сайхныг, хоёр хөршөөсөө эхлүүлээд дэлхийн хэмжээнд мэдрүүлэх нь чухал. Дэлхийн эдийн засагт Монгол гэсэн оролцоог бий болгох хэрэгтэй. Үүний тулд бидэнд жигүүрлэх үзэл санаа, зүрх сэтгэл хамгийн чухал гэж би боддог. Өөр юу ч чухал биш. Харин тэр тэсрэх тийрэлтэт хурдасгуур нь МАХА үзэл санаа байгаасай билээ.

МАХА үзэл шинэ зүйл үү эсвэл бидэнд угаасаа байсан юм биш үү?

-Яг тийм. Монгол хүн үүссэн Монгол Улс бий болсон цагаас байсан үзэл шүү. МАХА бол бидний туулж туршиж ирсэн ...измүүдболон одоо туучиж яваа ардчилал хэмээх эзэн биегүй систем лав биш. Яагаад бид одоо болтол Ардын Аугаа Хуч Асрахуйн, Авралын, Алсын чигтэй гэдэг үзэл санаагаа тууштай баримтлаагүй юм болоо гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Магад Монгол хэмээх суурь үзэл санааг талхалсан харийнхны нөлөөллийн савалгаан дунд сарнисан ч юм болов уу. Олон ч талаас нь бодож, олон ч хүнтэй уулзаж энэ сэдвээр ярилцаж ирлээ. МАХА үзэл санаа бол бүр гарвал талаасаа монгол юм. Гарт баригдаж нүдэнд харагдаж буй Монголоо л ажиж нэг, таньж нэг монгол ухаан авьяасыг нь олж илрүүлж чадвал МАХА үзэл Монголын хөрсөнд ургаж соёолж дэлгэрэх нигууртай. МАХА үзэл монгол хүн бүрт нандин чанараараа хадгалагдсаар байсан, байгаа, бас байх ч ёстой ухаалаг үндэстний заяагдмал өгөгдөл юм. Монгол өөрөө авралын орон. Дэлхийд аюул гай гамшиг болдог зүйл Монголд сонстох төдий. Тэр өлсгөлөн, хар салхи, цунами, газрын ширвэлт хөдлөлт, үер усны аюул, эбола вирус гэх мэт.

Бид юугаар ч дутаагүй. Монголын ард түмэн хэнд ч гологдохгүй. Цал буурал ахмадуудаа нэг хар даа. Ер нь бид ойрын үед ахмадуудаасаа “Бид яаж явна аа” гэж асуусан болов уу. Хараад байхад “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн шиг л явах юм байна шүү дээ. Харин энэ алдаа бүхний үндсэн засал нь МАХА үзэл санаа. Энэ үзлээр хандаж, дадал заншлаа болгож явбал нэг хүн, нэг хэсэг хүн гэхгүй бүх Монголоороо хожно. Өнөө маргаашийн хожоо чухал уу, Монголын хожоо чухал уу. Монгол хожих л чухал.

Монгол ухаан, монголчуудын уламжлалт ухаан мундаг. Харин өнөөгийннийгэмд залуучууд хэр хүлээж авах бол?

-1990 онд бид юу хэлж ярьж амлаж, аль эсвэл адалж байлаа даа. Хүнлэг энэрэнгүй ардчилсан иргэний нийгэм байгуулна аа л гэж хоолойгоо сөөтөл хашгирсан. Одоо эргээд хар даа. Нам төвтэй лобби ташууртай учраа олохгүй л яваа юм биш үү. Хөрөнгө талаа харсан ч, хөрс суурь талаа харсан ч бид болж байна уу? Үгүй!!! Тэгэхээр бид ундарга нь өөрт байгаагаа олж харахгүйгээр гадны л юмаар өөрөөр хэлбэл хүний юмаар л хүүдэгнээд учраа олохгүй байж. Харин яг ийм үед МАХА үзлээр аливаад хандах дадал, МАХА үзэлтэй хүмүүс өөрсдийн ч, бусдын ч учрыг түвэггүй олно гэж хэлмээр байна. Улс орноо мэдэмхийрч аль эсвэл бие биедээ тунирхаж, дээрэлхэж, муучилж удирддаггүй юм.

Их даруу баймаар санагдах юм. Биесээ анхааран сонсмоор бодогдох юм. Зах зээлийн эдийн засаг чинь хожоотой байж болох боловч, нөгөө талаасаа бөөн эрсдэл, эндүүрэл, сатаарал гэдгийг эрх биш ойлгомоор цаг хугацаа тууллаа даа, ард олон минь. Залуус минь зорилготой амьдар. Залуучуудаа гадаад дотоодод сургасан шиг сургаж, уламжлал, шинэчлэлд тулгуурлан зүг чигийг нь олуулмаар байна. Боловсролтой мэдлэгтэй залуус нь зүтгэлгүй сэтгэлгүй байх нь ч байна. Болж бүтэж яваа нь бас байна аа. Иймд Монгол Улсын итгэл найдвар хөдөлгөгч хүч залуусаа тамиржуулах нь чухал. Юун нам сам бэ? МАХА үзэл санаа Монголын залуучуудыг асаах стаачир /starter/, дахин цэнэглэх аккумлятор /power bank/ юм.

Та нам, сам гэж улс төрийн намуудыг хэлж байгаа бололтой. Гэхдээ манайтөрийн эрхийг барихын тулд намаар дамждаг л тогтолцоо бий. Таныхаартэгээд яавал дээр байна вэ?

-Үндсэн хуульд нам сонгоно гэсэн ганц ч хуулийн заалт байхгүй. Иймд иргэний оролцоог намын оролцооноос дээгүүр тавь. Алдаагаа засъя гэж бодвол засаж болно. Дор хаяад сонгуулиа мажоритар тогтолцоогоор сонго л доо. Ардчилал гэдэг эзэн биегүй системийг дэндүү дур зоргын хэрэг гэж андуу бодоод байна. Андуурч болохгүй таних хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй. Удирдаж дийлэхгүй болохоор хямрал гэдэг “хадны мангаа” байгаа юм шиг ярьж болохгүй. Монголоо хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага гэж нэрлэчихээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээд сууж байх уу.

Ер нь олон юм оронцоглож байснаас нэг зорилготой, нэг ажлыг чинээнд нь тултал чамбайруулж хийх нь зөв. Монгол бол халиасан болгон нь харц тогтоодог нандин орон. Би эгэл бор амьдралаа тань, мэд гэж хэлмээр байна. Монголоо таниад ирэхээр тамир суудаг. Оюун тархины болон сэтгэл, итгэлийн тамир суухаар алдаа бага гаргадаг. Ядахдаа засч болохоор алдаатай ажилла. МАХА үзэл санааг бүү гоочил. Хүн бүр хичээх цаг. Үүрийн цолмон анивчих цагаас үдшийн гялаан гялалзах хүртэл мэрийх цаг дор МАХА-чууд Монголоо сэргэн мандуулах л болно гэдэгт хотлоороо итгэж болно.

Монголоо гэсэн амин, суурь үзэл МАХА маань хэр бойжиж байна вэ?

-МАХА үзэл санаа санаанд оромгүй хурд хүчээр асах хүчтэй мэдрэгдэж, олны талархлыг хүлээж, нутагшиж байна. Үйлийн үрийн ундаргын хүч нь хүнд өөрт нь байгааг л олж харах хэрэгтэй юм. Андууралгүйгээр олж авсан Монголоо гэсэн амин язгуур, суурь үзэл санаа МАХА-гаа дэлхийгээр нэг учраа олохгүй тэнэж яваа ИЗМ-үүдээс ялган салгаж шүтэн биширч дэлхийн эдийн засгийн буданд төөрүүлчихгүйгээр Монгол улсаа тэргүүн улс болгоно гэж хэлмээр байна. Саяхан нэг гадны хүний лекцэнд суулаа.

Тэр “Ардчиллыг хэн ав гэсэн юм. Аваад юу хожив оо” гэж биднээс асууж байна. Өнөөх ардчилал маань туйлын гэх үзэл санаа үгүй, өөрчлөгдсөөр байгаа. Хоёр жилийн өмнө шууд ардчилал, төлөөллийн ардилал гэж сонгодог онол ярьж байсан бол одоо зөвшилцөх ардчилал гэлцэх боллоо. Би тэр хүнд Монголоо гэх үзэл санаа болох МАХА-гийн тухай хэлж сэтгэгдлийг нь асуухад Монголоо, монгол ахуйгаа гэсэн үзэл санаа байх ёстой гэж байна. Магад өнөө цагт аливаа үндэстнийг тийм үзэл санаа нь аврах бололтой. Бидний дунд дотроо эвтэй, гаднаа эетэй олон улсад энхтайванч байдлыг тогтоож, хоёр хөрштэйгөө эв найрамдалтай амар тайван амьдрах нь чухал. Дотооддоо ч нэгнээ хэмлэн муудалцах нь буруу юм. Ер нь МАХА үзэл санаа монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хадгалаастай яваа. МАХА үзэл санаа Монголын бохир улс төрийг цэвэршүүлнэ. Монголчуудыг хүчтэй болгоно гэдэгт би эргэлздэггүй.